И-март Трэйдэрс дэлгүүр төлбөртэй гишүүнчлэлийн тогтолцоонд нэгдлээ. Дотоодын агуулах чөлөөлөх, хөнгөлөлттэй дэлгүүрүүд нэг хоёрдугаар байрын төлөө өрсөлдөцгөөж байна.

Харин Хоумплас нь “Homeplus Special” гэх 14 салбар дэлгүүр ажиллуулж буй бөгөөд “төлбөртэй гишүүнчлэлийг дэмжихгүй” гэдгээ илэрхийллээ.

Дотоодын агуулах чөлөөлөх дэлгүүрүүдийн хооронд төлбөртэй гишүүнчлэлийн үйлчилгээ саяхнаас их дэлгэрсэн билээ. И-март Трэйдэрс дэлгүүр Косткогийн нэгэн адил төлбөртэй гишүүнчлэлд шилжсэнээр Хоумплас ямар арга хэмжээ авах нь олны анхаарлын төвд орж ирлээ. Гэвч Хоумплас төлбөртэй гишүүнлчлэлд шилжихгүй гэв. (Зургийг Consumerwide DB)

[Consumerwide – сурвалжлагч Ганаа] Дотоодын агуулах чөлөөлөх дэлгүүрүүдийн хооронд төлбөртэй гишүүнчлэлийн үйлчилгээ саяхнаас их дэлгэрсэн билээ. И-март Трэйдэрс дэлгүүр Косткогийн нэгэн адил төлбөртэй гишүүнчлэлд шилжсэнээр Хоумплас ямар арга хэмжээ авах нь олны анхаарлын төвд орж ирлээ. Гэвч Хоумплас төлбөртэй гишүүнлчлэлд шилжихгүй гэв.

Костко, И-март Трэйдэрс, Хоумплас Спэшл, Лоттемарт Макс зэрэг агуулах чөлөөлөх хөнгөлөлттэй дэлгүүрүүд зах зээлийн төлөө өрсөлдөцгөөж байна. 1994 оноос эхлэн хөнгөлөлттэй худалдаа эхлүүлсэн Костко БНСУ-д нэгдүгээр байрыг эзэлж байна. Костко 17 салбар дэлгүүртэй. Хэдийгээр төлбөртэй гишүүнчлэлтэй боловч Костко 2020 оны санхүүгийн жилд (2020 оны 9-р сараас 2021 оны 8-р сар дуустал) 5.3522 их наяд воны худалдаа хийжээ. Энэ дүн 2021 онд 18.3 хувиар өсч, цэвэр ашиг нь 177.5 тэрбум вон буюу 24.3 хувийн өсөлттэй гарчээ.

Бүтээгдэхүүний үнэ өсч байгаа энэ цаг үед худалдан авагчид харьцангуй хямд их хэмжээний бараа бүтээгдэхүүн авахаар агуулах чөлөөлөх дэлгүүрээр их орох болжээ. Костко 20 салбартай болохыг хичээж буй тул 2022 онд Сөүлийн Гочеокт, Инчоны Чеонгнад, Жонбукын Иксанд тус тус салбар нээхээр болжээ. 

И-март Трэйдэрс 2010 онд Гусонг салбараар гараагаа эхлүүлжээ. Тэрнээс хойш жил бүр шинэ салбар нээж байна. 2012 он гэхэд тэд 3 дахин тэлж 7 салбартай болсон байна. Үүнээс хойш буюу 2020, 2021 онуудад И-март Трэйдэрсийн худалдааны орлого 2 их наядын хэмжээнд очсон бол өнөөдөр 3 их наяд болжээ.

И-март Трэйдэрс өнгөрсөн 6-р сард Кёнги аймгийн Хуасон хотод 21 дэхь салбараа нээжээ. Тэд 2025 он гэхэд 5 салбар дэлгүүр нээхээр яарч байна.

Шинсэгэ их дэлгүүр Косткогоос илүү олон салбартай боловч худалдаагаараа Косткогийн ард бичигдэж байна. Тиймээс тэд ч бас Трэйдэрс Бөөний Худалдааны аргачлалд шилжиж, төлбөртэй гишүүнчлэлийн тогтолцоотой болохоор бүрэн шийджээ. 

Харин Хоумплас төлбөргүй гишүүнчлэлтэй хэвээр байхаар болжээ. Хоумплас нь Хоумплас Спэшл гэх 14 агуулах чөлөөлөх дэлгүүртэй бөгөөд эдгээр нь Мукдунг, Шихинг, Дундэмүн, Инчонёнсу, Шива, Хуасондунгтан, Чеонангшинбанг, Дундэжүн, Чонжусонган, Гуанжүханам, Сунчеонгпундок, Жонжүвансан, Сангин, Хэундэ зэрэг хотуудад байна. Манай сурвалжлагчтай хийсэн ярилцлагынхаа үеэр Хоумпласын албаны хүн “Манай Хоумпласын “Хоумплас Спэшл” агуулах чөлөөлөх хөнгөлттэй дэлгүүрүүд төлбөртэй гишүүнчлэлтэй болох төлөвлөгөөгүй байна. Харин бид Хоумплас мега хүнсний захын шинэчлэл дээрээ төвлөрч байна” гэж хэлсэн. 

Төлбөртэй гишүүнчлэлийн аргачлалаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн Лоттемартын Бигмарт дэлгүүр төлбөргүй гишүүнчлэлд шилжжээ. Ийнхүү төлбөргүй гишүүнчлэлд шилжихдээ “Лоттемарт Макс” гэх шинэ нэрээр нэрээ өөрчилсөн байна. Тиймээс Лоттемарт Макс цаашид төлбөртэй гишүүнчлэлтэй болохгүй нь тодорхой.

 

 

 

저작권자 © 컨슈머와이드 무단전재 및 재배포 금지