[Туршилт] Шинэ Волво V60CC, Tmap мэдээлэл, энтертайнмэнтийн систем агуулсан. Машинаар аялах болон янз бүрийн зорилгоор багтаамж сайтай бүтээсэн.
[Туршилт] Шинэ Волво V60CC, Tmap мэдээлэл, энтертайнмэнтийн систем агуулсан. Машинаар аялах болон янз бүрийн зорилгоор багтаамж сайтай бүтээсэн.
  • Ганаа 기자
  • 승인 2022.10.07 23:32
  • 댓글 0
이 기사를 공유합니다

Багтаамжын хувьд шинэ S60-с илүү сайн болсон. Гэр бүл, аялал зугаалгад төгс тохирох машин.
I experienced Volvo's new V60 CC in Westin Joseon Hotel  (Photo by Huesoung, Jun Reporter) 

[Consumerwide – сурвалжлагч Ганаа] 9-р сарын 27-ны 11 цагт Сөүл хотын Жунну дүүргийн Вэстин Жосеон зочид буудалд  S60, V60 загварын шинэ машинуудыг танилцууллаа. V60 загвар миний анхаарлыг маш их татлаа. V60 CC буюу аялалын машин нь суудлын болон бага оврын бартаат замын машинуудыг нийлүүлсэн шинэ загвар юм. Гайхалтай загвар дизайнаас гадна хэрэглээнд төгс тохирно.

Volvo New V60 CC  (Photo by Huesoung, Jun Reporter) 
Volvo New V60 CC with Hidden Tail Pipe   (Photo by Huesoung, Jun Reporter) 

Шинэ загварын V60CC нь босоо сараалжин нүүртэй,  чамин тансаг хийцтэй бүлийн машины болжээ. Арын хэсэгт хромон оруулга хийсэн нь өвөрмөц харагдаж байна. Арын хэсэгт автомашины логог товойлгон оруулж өгчээ. Автомашины нүүрэнд суурилуулж өгсөн радар бүхий эмблем нь Волвогийн гэр бүлийн машины шинэ өнгө төрхийг бий болгожээ.  

Volvo New V60CC Interior  (Photo by Huesoung, Jun Reporter) 

Дотор салон нь шинэ S60 болон хуучин V60 загвараас өөрчлөгдөөгүй байна. Харин нэмэлтээр Tmap мэдээлэл, энтертайнмэнтийн систем суурилуулжээ. 

Хэрэв та Ариа гэж дуудвал дараах функцуудыг ажиллуулах боломжтой. – Навигаци ажиллуулах, - автомашин доторх хэмийг тохируулах болон суудал халаах, - дуу хөгжим хайх, - дуудлага хийх ба мессеж илгээх, - ахуйн мэдээлэл хайх, - гэрийнхээ гэрлийг асааж унтраах, агааржуулагч ба робот тоос сорогч ажиллуулах гэх мэт смарт тоног бүхий Нугу смартхоумыг ажиллуулах. Мөн нэмэлтээр Волво машины апп суулгаж өгснөөр утсаараа машинаа онгойлгож түгжих, машин барих үед гарсан асуудлыг зохицуулах дижитал харилцагч, Волво туслагч зэргийг энэхүү шинэ смарт машинд суурилуулжээ. 

The V60CC has a basic loading capacity of 529 ℓ. If you fold the 2nd row sheet, it becomes even larger by 1441ℓ.   (Photo by Huesoung, Jun Reporter) 

Хөлний орон зайн багтаамж нь шинэ S60-тай адил хэмжээтэй болжээ. Энэ нь өндөр хүн тав тухтай суух орон зай сайтай болсон гэсэн үг. Гол ялгаа нь 2-р эгнээнй суудлыг хэвтүүлж болдог болсон байна. Тиймээс эзлэхүүн нь S60-с сайн болжээ. S60-ын багтаамж 442 литр бол V60-ынх 529 литр болсон байна. 2-р эгнээний суудлыг хэвтүүлбэл бүр 1441 литр болно. Ингэснээр аялалд явах бүрэн боломжтой. 

When you fold the 2nd row seat, it becomes even larger by 1441ℓ. With this 1441ℓ, car camping is possible.  (Photo by Huesoung, Jun Reporter) 

Би тэр өдөр Волвогийн ажилтны тусламжтайгаар эзлэхүүнийг нь нарийн шалгасан. Өндөр эрэгтэй хүн хэвтэх хангалттай зайтай юм билээ. Багтаамжын хувьд энэ загвар нь S60 загвараас илүү сайн болсон. 

Шинэ загварын S60 нь FWD буюу урд дугуйгаар хөтөлдөг бол шинэ загварын V60CC нь AWD буюу бүх дугуйгаар хөтөлдөг болсноор цаг уурын болон газар нутгийн ямар ч нөхцөлд туулах чадварыг сайжруулж өгсөн байна. Шинэ загварын S60-ийн шатахуун зарцуулалт 11.3 км/1 литр бол V60CC 9.9 км/1 литр болжээ. Хангалттай багтаамж бүхий автомашин хайж буй хүнд V60CC хамгийн сайн тохирно. Plus загвар нь 55,300,000 вон, Ultimate загвар нь 61,600,000 воноор худалдагдаж байна. 


댓글삭제
삭제한 댓글은 다시 복구할 수 없습니다.
그래도 삭제하시겠습니까?
댓글 0
댓글쓰기
계정을 선택하시면 로그인·계정인증을 통해
댓글을 남기실 수 있습니다.

  • 서울특별시 강서구 양천로 551-17 (한화비즈메트로1차) 814호
  • 대표전화 : 02.6672.4000
  • 팩스 : 02.6672.4006
  • 고문변호사 : 윤경호 (법률사무소 국민생각 대표변호사)
  • 명칭 : ㈜컨슈머와이드
  • 제호 : 컨슈머와이드
  • 등록번호 : 서울 아 03166
  • 등록일 : 2014-05-22
  • 발행일 : 2014-05-22
  • 발행인 : 전휴성
  • 편집인 : 강진일
  • 청소년보호책임자 : 우영철
  • 컨슈머와이드 모든 콘텐츠(영상,기사, 사진)는 저작권법의 보호를 받은바, 무단 전재와 복사, 배포 등을 금합니다.
  • Copyright © 2023 컨슈머와이드. All rights reserved. mail to consumerwide@gmail.com
인터넷신문위원회_211104 ND소프트